Мэдээ мэдээлэл
Хөдөлмөрийн тухай хууль шинэчлэгдсэнтэй холбоотойгоор хөдөлмөрийн сахилгын шийтгэлд өөрчлөлт орсон. Үүнд:
Хөдөлмөрийн тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2-т “Ажил олгогч буюу түүнээс эрх олгосон удирдах ажилтан сахилгын зөрчил гаргасан ажилтанд дараах хөдөлмөрийн сахилгын шийтгэл ногдуулна”
✔️ Өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр хаалттай сануулах;
✔️ Нийт ажилтанд нь зарлах хэлбэрээр нээлттэй сануулах;
✔️ Үндсэн цалинг гурван сар хүртэл хугацаагаар 20 хүртэл
хувиар бууруулах;
✔️ Албан тушаал бууруулах;
✔️ Ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөр эрхлэлтийн
харилцааг цуцлах.