Бидний тухай
БАРРИСТЕР КАСТОС
“Барристер Кастос” хуулийн фирм 2015 онд үүсгэн байгуулагдснаас хойшхи хугацаанд гадаад, дотоодын иргэд, аж ахуйн нэгж байгууллага, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч нартай хамтран ажиллаж, үйлчлүүлэгчид хууль зүйн хүрээнд үүсч болох эрсдэлээс хэрхэн урьдчилан сэргийлэх, бий болсон эрсдэлийг бууруулах талаар зөвлөгөө өгөх, тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалахын зэрэгцээ Монгол Улсад үл хөдлөх, хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах, хөрөнгө оруулах, уул уурхай, ашигт малтмалын салбарын хөрөнгө оруулалт болон бүх төрлийн гэрээ, хэлцэл байгуулах зэргээр хууль зүйн цогц үйлчилгээг үзүүлдэг.
Өнгөрсөн хугацаанд тус фирм нийт 130 орчим гадаад, дотоодын иргэн, аж ахуйн нэгж байгууллагад хууль зүйн зөвлөгөө, эрх зүйн туслалцаа, дэмжлэг үзүүлэн ажилласан байна.
Бид хууль зүйн бүх салбарт онол, хэрэглээний өндөр мэдлэгтэй, чадварлаг, туршлагатай, мэргэшсэн өмгөөлөгч, хуульчдаас бүрдсэн найрсаг хамт олон бөгөөд манай фирмтэй хамтран ажиллавал бид Таны ухаалаг зөвлөх, итгэлтэй хамтрагч байж чадах болно.
- Нийгмийн сайн сайхны төлөө байх
- Үнэнч шударга байх
- Мэдлэгт суурилсан, мэргэшсэн байх
- Итгэл хүлээсэн байх
- Санаачлагатай байх
- Хараат бус байх
- Бүтээлч байх
- Ёс зүйтэй байх
ХАМТ ОЛОН
Өмгөөллийн Барристер Кастос ХХК-ийн үүсгэн байгуулагч, захирал
Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны бакалавр. магистр
“Капитал Банк” ХХК-нд хуулийн мэргэжилтэн. Англи хэлтэй. Хууль зүйн ухааны магистр.
Эрх зүйч мэргэжилтэй. Хятад , Англи хэлтэй. Хууль зүйн ухааны бакалавр.
Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны бакалавр.
Эрх зүйч мэргэжилтэй. Хууль зүйн ухааны бакалавр.
2012 онд хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрөл авсан, захиргааны хэргийн анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд ажилласан туршлагатай, компани, үнэт цаас, газар, ашигт малтмал болон эрүү, иргэн, захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн.