Мэдээ мэдээлэл


ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ №2

2022 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс “Хөдөлмөрийн тухай хууль”-ийн шинэчилсэн найруулга хэрэгжиж эхлэх бөгөөд шинэ хуулинд жирэмсний болон амаржсаны амралтыг нарийвчилан зохицуулснаас гадна аавуудад шинээр төрсөн хүүхдээ асрахад нь зориулж чөлөө олгохоор хуульчилан зохицуулсан.

Иргэн “Ө” нь 2015 оноос хойш “А” ХХК –д борлуулалтын менежерээр тасралтгүй ажилласан. Иргэн “Ө” –ийн эхнэр иргэн “М” нь 2022 оны 03 сард 2 дахь хүүхдээ өлгийдөн авсан. Ажил олгогч “А” ХХК нь ажилтан Ө-д 10 хоногийн чөлөө олгож мөн чөлөөтэй хугацааны дундаж цалинтай тэнцэх хэмжээний олговрыг олгосон байна