Мэдээ мэдээлэл


ТАНЫ ХУУЛИЙН МЭДЛЭГТ №4

Гэр бүлийн хүчирхийллийн хэлбэр нь гэр бүлийн гишүүнд гэмтэл бэртэл учруулах, үр хүүхдээ зодох, эхнэр нөхрийн маргааны улмаас эрүүл мэндэд хохирол учруулах гэх мэт ойлгогдох боловч тухайн хүчирхийллийн 4 хэлбэр байдаг.

1. Бидний мэдэх бие махбодын хүчирхийлэл нь ууртай үедээ таны өөрийн эд хөрөнгөө эвдлэн сүйтгэдэг /юм авч шидэх, хана руу цохих, хаалгаа өшиглөх/, түлхэх алгадах хазах өшиглөх эсвэл боомилдог, гэртээ хорих, хүүхдээ гэмтээдэг гэх мэт.

2. Сэтгэл санааны хүчирхийлэл нь айлган сүрдүүлэх замаар айдас бий болгох, өөрийгөө хохирогчийг эсвэл үр хүүхдээ гэмтээхээр заналхийлэх, эд хөрөнгө сүйтгэх, сэтгэл зүйгээр тоглох, таны ажил, сургууль, гэр бүл, найз нөхдөөс таныг холдуулахаар хүчилдэг гэх мэт.

3. Эдийн засгийн хүчирхийлэл нь санхүүгийн эх үүсвэрийг бүрэн хянах, мөнгө олох боломж олгохгүй байх, сургуульд явах эсвэл ажил хөдөлмөр эрхлэхийг хориглох замаар хүнийг санхүүгийн хувьд хараат болгох оролдохыг хэлнэ.

4. Бэлгийн хүчирхийлэл нь таныг өөрсдийн харилцаанаас гадуурх аливаа харилцааг хардаж сэрдэх, таныг бэлгийн зан үйлтэй холбоотой байдлаар хувцаслахыг шаарддаг, бэлгийн талаар доромжилж хочилдог, бэлгийн харилцааны үеэр өөрийн эрхэнд байлгах зэрэг нь гэр бүлийн хүчирхийллийн хэлбэрт хамаардаг.